Дэлхийн Монгол инженерүүд хамтран байгуулсан

Мэдээллийн Технологийн
Сурагч Инженер
Бэлтгэх Дугуйлан

AmazonSenior Software
Engineer
FacebookStaff Software
Engineer
GoogleStaff Software
Engineer
StanfordManagament Science
and Engineering

Сурагчид юу
эзэмших вэ?

ЕБС-ийн 7-10 дугаар ангийн сурагчдад хичээлээс гадуурх цагаар компьютерийн програмчлал болон дизайны сургалтыг бодит хэрэглээнд тулгуурлан бүтээлч шийдлээр эзэмшүүлэхээр зорьж байна.

Front End

Програмчлал

Вэб сайтын Front-End хөгжүүлэх чадвар

Дэлгэрэнгүй...
Back End

Програмчлал

Вэб сайтын Back-End хөгжүүлэх чадвар

Дэлгэрэнгүй...
UX Design

Дизайн

Аппликэйшны UX дизайны чадвар

Дэлгэрэнгүй...
UI Design

Дизайн

Аппликэйшны UI дизайны чадвар

Дэлгэрэнгүй...

Дугуйлангийн
зорилго

Бид дэлхийн хаана ч ажиллах чадвартай,
Монголын мэдээллийн технологийн ирээдүйг авч явах
10’000 Монгол инженерүүдийг бэлтгэх зорилготой.

Nest Academy-ийг
яагаад байгуулах
болсон бэ?

1.

Мэдээллийн Технологийн Инженер бол ирээдүйн мэргэжил юм.

2.

Forbes болон Oxford-ийн судалгаагаар ойрын 10 жилд нийт мэргэжлийн 50% нь бүрмөсөн устах эсвэл өөрчлөгдөж, харин IT инженерүүдийн эрэлт улам нэмэгдэхээр байна.

3.

Дэлхийн шилдэг сургуулиуд болон компаниудад сурч, ажилладаг Монгол залуус мэдлэг, туршлагаа дүү нартаа практик дээр зааснаар хамтдаа илүү хурдан мөрөөдөлдөө хүрнэ гэж үзсэн.

Мэдээллийн Технологи
бусад салбарт

blockbuster to netflix

1985 онд Blockbuster компани нь дэлхий даяар 8000 гаруй дэлгүүрээр дамжуулан кино прокаталдаг байлаа. Гэвч IT-г орхигдуулснаараа Netflix гэх мэт үйлчилгээнд байраа өгч, олон нийтэд дампуурлаа зарлажээ.

mcdonald's to Delivery

Түргэн хоолны зах зээлд IT орж ирснээр түргэн хоол илүү “түргэн” болж байна. Deliveroo, UberEATS зэрэг апп-ууд хүмүүсийн түргэн хоолны уламжлалт хэв маягийг бүрэн эвдэж, эрчээ авч эхэлж байна.

welmart to amazon

Ажилчингүй дэлгүүр, дроны хүргэлт зэрэг цоо шинэ хэрэглээ нь жижиглэн худалдааны салбарыг бүрэн өөрчилж байна. Үүний тод жишээ нь Амазон болон Walmart компаниудын шинэ төрлийн хүргэлтийн үйлчилгээ билээ.

Компьютерийн ухааны мэдлэг шаардсан ажил
мэргэжлүүд жилээс жилд нэмэгдэж байна

it

Мэдээллийн Технологийн салбарт

Хамгаалалт нууцлалын програм, теxник хангамж, харилцаа холбооны үүрэн төxөөрөмж бүтээx, мобайл аппликэйшн хийх

industry

Аж үйлдвэрлэлийн салбарт

Шинэ бүтээгдэxүүн үйлдвэрлэxэд компьютерийн загвар ашиглан судалгаа, туршилт хийн шалгаж, сайн үр дүнг гаргаж авах

mining

Уул уурхайн ашиглалт, тээвэрлэлтийн салбарт

Олборлолтын үйл ажиллагааг автоматжуулаx, эрэл xайгууллын явцад мэдээлэл цуглуулаx, боловсруулж дүн шинжилгээ хийx

health

Анагаахын Шинжлэх Ухааны салбарт

Хүний ДНX-ийн бүтцийг компьютерийн тусламжтайгаар судалж, удамшлын xовор өвчин, хорт хавдар зэргийг оношилж эмчлэх

trade

Худалдаа наймаа, арилжааны салбарт

Бараа бүтээгдэxүүнийг зөв ангилж, агуулаxын оновчтой зохион байгуулалтыг бий болгоxод компьютер ашиглан тооцоолол хийх

weather

Байгаль цаг уур, газарзүйн салбарт

Байгаль цаг уурын гамшгийн үзэгдлийг компьютерийн загвар ашиглан урьдчилсан таамаглал гарган тооцоолж хариу арга хэмжээ аваx

media

Кино дэлгэцийн урлагийн салбарт

Кино болон дуу xөгжимд шинэ содон эффэктийн шийдэл, график дүрслэлүүдийг компьютерийн тусламжтайгаар бий болгох

finance

Санxүү эдийн засгийн салбарт

Үнэт цаас, валют арилжааний онлайн автомат худалдааг илүү оновчтой болгоxод компьютерийн програм хангамжийг ашиглах

МАНАЙ АКАДЕМИЙН ХИЧЭЭЛЛЭХ
АРГА БАРИЛ, ОНЦЛОГ

Front End

Туршлагад суурилсан
сургалтын заах арга

Хичээлийг ганц багш заах биш олон мастерууд болон менторууд дэлхийн өнцөг булан бүрээс заана. Ингэснээр хайрцаглагдсан нэгэн хэвийн сэтгэлгээнд оролгүй олон талт чадварыг давхар эзэмшинэ.

Back End

Багшийг үнэлэх
360˚үнэлгээний систем

Хичээлийн цагийн 20%-д бид чиглүүлж, бусад бүх хугацаанд практик дээр сурсан мэдсэнээ сурагч бие даан хэрэгжүүлнэ. Зөвхөн багш төвтэй биш, Мастер-Ментор–Сурагч гэсэн жигд 3 оролцогч байна.

Back End

Сэтгэлгээг хөгжүүлэх тэмцээн уралдаан

Олон улсын болон бүсийн чанартай олимпиад, мэргэжлийн тэмцээн уралдаануудад тогтмол оролцон мэдлэг, чадвараа тэлж, өөрийгээ сорьж туршлагажих олон талт боломжийг сурагчдад олгоно.

Хичээлийн хуваарь

rocket

Хичээлийн нээлт 10 сарын 1-нд

Нест Академийн сургалтын танхимд эхэлнэ

day

Даваа - Баасан гарагт

Хичээлийн хоцрогдлыг нөхөх 1 өдрийг нэмж олгодог

hour

3 цаг 30 мин / 1 ээлж 20 сурагч

2 ээлжийн сурагч нарыг зөрүүлсэн 2 хуваарь гаргадаг

shift

Хичээлийн цаг 14:30 - 18:00

Бүх сурагчдын хичээлийн амралт эхлэх үед хичээлийн хуваарийг өглөө болгож бага зэрэг өөрчлөлт оруулдаг.

Н. Шагай

Н. Шагай

  • Үндэслэгч
  • Senior Software Engineer
  • at Amazon
Дэлгэрэнгүй
Б. Габит

Б. Габит

  • Бизнес
  • President
  • at Infinite Solutions
Дэлгэрэнгүй
Н. Мэргэн

Н. Мэргэн

  • Технологи
  • Staff Software Engineer
  • at Facebook
Дэлгэрэнгүй
С. Бауырбек

С. Бауырбек

  • Технологи
  • Chief Technology Officer
  • at Infinite Solutions
Дэлгэрэнгүй
Б. Алтантөр

Б. Алтантөр

  • Гүйцэтгэх захирал
  • Ocurus, Unimedia
Дэлгэрэнгүй
Б. Амартайван

Б. Амартайван

  • Технологи
  • Unimedia, Ymoment
Дэлгэрэнгүй
Г. Эрдэнэбаатар

Г. Эрдэнэбаатар

  • Дизайн
  • Ymoment, Bemost
Дэлгэрэнгүй
Б. Баттулга

Б. Баттулга

  • Ментор
  • Staff Software Engineer
  • at Google
Дэлгэрэнгүй
Б. Алтантөр

Б. Алтантөр

  • Веб системийн багш
  • Ocurus, Unimedia
Б. Амартайван

Б. Амартайван

  • Програмчлалын багш
  • Unimedia, Ymoment
Г. Эрдэнэбаатар

Г. Эрдэнэбаатар

  • Дизайны багш
  • Ymoment, Bemost
П. Бямбадорж

П. Бямбадорж

  • Програмчлалын багш
  • Голомт Банк
О. Батчимэг

О. Батчимэг

  • Сургалтын менежер
  • ThemeTon
Б. Анар

Б. Анар

  • Front-End хөгжүүлэлт
  • Shareledge, Ymoment
Ц. Мөнхжаргал

Ц. Мөнхжаргал

  • UNIX систем
  • EasyPay, Ymoment
Б. Маргад

Б. Маргад

  • Back-End хөгжүүлэлт
  • Ymoment
Л. Баярхүү

Л. Баярхүү

  • Back-End хөгжүүлэгч
  • AND Global
Т. Билгүүн

Т. Билгүүн

  • Программер
  • Unimedia Solutions
Б. Гантүшиг

Б. Гантүшиг

  • Back-End хөгжүүлэгч
  • Infinite Solutions
Б. Говьхүү

Б. Говьхүү

  • Front-End хөгжүүлэгч
  • Infinite Solutions
Ч. Очиргарьд

Ч. Очиргарьд

  • Back-End хөгжүүлэгч
  • AND Global
З. Лхагвасүрэн

З. Лхагвасүрэн

  • Туслах багш
Э. Баттулга

Э. Баттулга

  • Туслах багш

Түгээмэл Асуулт, хариултууд

  • 1.Nest Academy-д суралцаад шууд ажлын байран дээр гарах боломжтой юу?

    Бүрэн боломжтой.

    Яг одоо дэлхийн болон Монголын IT компаниудад ажилладаг шилдэг мэргэжилтнүүд бодит туршлага дээрээ үндэслэн хамгийн хэрэгцээтэй бөгөөд ирээдүйтэй технологиудыг танд эзэмшүүлнэ.

    Ингэснээр ажлын байран дээр гараад эхний 1 жил дадлагажиж цаг алддаг байдал арилна.

  • 2.Хэр удаан сурснаар шууд ажлын байран дээр гарах чадварыг эзэмших вэ?

    2 жил сурснаар ажлын байранд бүрэн нийцсэн инженер болох боломжтой.

    Хүсвэл 1 жил сураад өөрөө бие даан цааш суралцаж болно. Бид ямар технологиудыг хэрхэн сурахыг эхний 1 жилийн хугацаанд бүрэн ойлгуулж, бие даан суралцах чадварыг эзэмшүүлнэ.
    Ирээдүйд бүх мэргэжлийн хавсарга дэд мэргэшил нь IT болох нь тодорхой байгаа тул ирээдүйд ямар ч мэргэжил сонгосон бай та бусдаас нэг алхам урд байж, амжилтад хүрэх боломж нэмэгдэнэ.

  • 3.Nest Academy-д сурснаар надад ямар үүд хаалга нээгдэх вэ?

    Монголын болон дэлхийн IT компаниудад ажиллах чадварыг эзэмшинэ. Дэлхийн топ компаниудад ажиллахын тулд мэдээж гадаад хэлний мэдлэг болон өөрийгөө илэрхийлэх чадвараа бие даан сайжруулах шаардлагатай. Зөв сургуульдаа гүнзгийрүүлэн суралцах боломжтой. IT-ийн чиг хандлага, гол технологиудыг эзэмшсэнээр цаашдаа ямар академик чиглэлээр гүнзгийрүүлэн сурахаа хялбар шийдэж, гадаадын IT-ийн томоохон сургуульд тэнцэх боломж нэмэгдэнэ.

    Ирээдүйд бүх мэргэжлийн хавсарга дэд мэргэшил нь IT болох нь тодорхой байгаа тул ирээдүйд ямар ч мэргэжил сонгосон бай та бусдаас нэг алхам урд байж, амжилтад хүрэх боломж нэмэгдэнэ.

  • 4.Хичээлийн хажуугаар суралцах боломжтой юу?

    Боломжтой.

    Өдөрт 3 цагийг зарцуулна. Өөрийн боломжтой цагаараа өдрийн 2 ээлжээс сонгон суралцана.

  • 5.Яагаад томоохон IT компаниуд диплом шаардахаа больсон бэ?

    IT бол диплом биш ур чадвар шаардсан мэргэжил юм.

    Энэ чиглэлийн мэргэжилтнүүдийн ур чадварыг харж ажилд авах нь түгээмэл болсон тул дэлхийн болон Монголын топ компаниуд диплом шаардахаа больж, ур чадварыг нь нэгт тавих болсон.

  • 6.Мастерууд болон менторууд гэж хэн бэ? Тэд багшаас юугаараа онцлог вэ?

    Цахиурын хөндийн алдартай хөрөнгө оруулагчдын нэг, хуучин Apple-ийн ажилтан Guy Kawasaki-ийн нэг үг байдаг.“A players choose A players” буюу “Шилдгүүд зөвхөн Шилдгүүдтэйгээ хамтран ажилладаг”. Энэ нь шилдэг сайн мэргэжилтнүүд хамтдаа байж, илүү өсөн дэвжинэ гэдгийг хэлж байгаа хэрэг.

    Манай мастерууд болон менторууд нь сурагчдыг зөв чиглүүлэн, цаашид өсөн дэвжих боломжийг нь бүрдүүлэн өгөх зорилготой IT салбарын шилдэг мэргэжилтнүүд юм. Тэд онолын мэдлэгээс гадна практикийн арвин туршлагатай, дэлхийн болон Монголын томоохон компаниудад ажилласан туршлагатай, тууштай, хичээнгүй залуус байх болно.

ХОЛБОО БАРИх

Та манай дугуйланд бүртгүүлэх
болон нэмэлт мэдээлэл авахаар бол
бидэнтэй холбогдоно уу.

location

Seoul Business Center

Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Emart худалдааны төвийн ард
Seoul Business Center-н 7 давхарт

Nest Academy